Wednesday, December 9, 2009

Хамгийн vнэтэй амьтан

Шиншила бол хамгийн vнэтэй амьтан. Туулайтай адилхан жижиг биетэй энэ амьтны урт 9-15 инч, сvvл нь 3-10 инч байдаг. Шиншилагийн vс хєвсгєр зєєлнєєрєє бусад амьтнаас ялгардаг учраас арьс нь єндєр vнэ хvрдэг юм.

Шиншилагийн арьсаар хийсэн хvрэм хамгийн хямддаа 7000 ам.доллар хvрдэг байна. Ихэвчлэн саарал єнгєтэй байдаг.
Эртний Инкагийн индиан омгийг испаничууд эзлэх vеэр Европынхон шиншилаг мэддэг болжээ. Инка омгийн удирдагчид шиншилагийн арьсан нємрєгєєр гоёдог байсан нь европчуудын нvдийг унагаж, тэр vеэс хойш энэ амьтны арьс эрэлт ихтэй тансаг гоёлын нэг болсон байна. Одоо шиншила Перу, Чили, Аргентиний уулархаг бvс нутагт нэлээд бий. XX зууны эхээр ашиг хонжоо хєєсєн анчид олноор нь устгаснаар тоо толгой нь эрс багассан байна. Шиншила дунджаар 15 жил насалдаг ч 35 хvрсэн тохиолдол цєєнгvй байдаг. Шиншила бараг хаздаггvй. Гэрт тэжээхэд тохиромжтой, зєєлєн ааштай амьтан. Шєнийн цагаар хєдєлгєєн нь идэвхжиж, харин єдєр нь амардаг. Шинэ орчин нєхцєлд дасахдаа муу. Шиншилаг тэжээж байгаа хvн анхаарал сайн тавихгvй байвал тэд гомдоллон чанга чанга дуу чимээ гаргадаг. Євс, хvнсний ногоо, жимсээр хооллодог.

No comments:

Post a Comment