Wednesday, December 9, 2009

Версаче шинэ загвараа Б.Обамад зориулжээ

Нэрт загвар зохион бvтээгч Донателла Версаче ирэх оны хавар, зуны загваруудаа АНУ-ын Ерєнхийлєгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обамад сонирхуулжээ.

Тэрээр шинэ загваруудаа Б.Обама шиг эрч хvчтэй хvмvvст зориулсан гэж хэвлэлийнхэнд ярьсан байна. Д.Версаче тvvнийг эгзэгтэй агшинд байгаа хvн гэж нэрлээд “Эрх мэдэл, хvч чадалтай ч тvvнийгээ бусдад мэдрvvлэх шаардлагагvй эр хvнд /Б.Обамад/ энэ загвараа зориулсан юм” гэжээ. Сонирхуулахад, “Версаче” брэндийн ирэх оны загварууд зангианаас татгалзаж, цамцанд илvv анхаарсан байх гэнэ.

No comments:

Post a Comment