Sunday, December 6, 2009

Хоолны жор Эклер-5




томруулах
Орц:
Дээд гурил 160г
Цөцгийн тос буюу маргарин 8г
Өндөг 240г
Давс 2г
Ус буюу сүү 140г
Ванилин 2г

Өндөгтэй крем 350г
Помада 250г
Гарц:10ширхэг 1 ширхэг нь 100г
Хийх арга:

Ус буюу сүүнд давс, цөцгийн тосыг хийж хутгаад гал дээр тавьж буцалтал нь халаагаад түүндээ шигшиж бэлтгэсэн гурилыг бага багаар хийж зөөлөн гаоаар буцалгана. Энэ үед байнга хутгаж байна. Дараа нь гал дээрээс авч 70-80°С хүртэл хөргөнө. Хөргөсний дараа зуурмагийг дахин хутгаад, өндгийг гоожуулан хийн сайтар хутгаж нэг жигдийн өтгөн болгоно. Бэлэн болсонзуурмагаас бага багаар таслан авч нарийн боовны уутанд хийж 10-15 мм-ийн нүхтэй иржгэр хушуугаар 12 см-ийн урттай шахаж гаргаад шарах шүүгээнд 180-220°С-д 30-35 минут жигнэж болгоно. Болгосны дараа хөргөөд доторх зайд нь крем шахаад дээгүүр нь помад түрхэж бэлэн болгоно. Помад байхгүй бол ёотонгийн нунтаг цацна.

No comments:

Post a Comment