Wednesday, December 9, 2009

Гvйлтээр хичээллэхэд анхаарах зvйлс

Ємнєх дугаартаа гvйлтийн ач тусын талаар нийтэлснийг уншаад гvйлтээр хичээллэхээр шийдсэн бол дараагийн цуврал нь болох энэ нийтлэлийг анхааралтай уншаарай.

Юм болгон єєрийн гэсэн дvрэм журам, хориг цээр, анхаарвал зохих зvйлстэй. Чийрэгжvvлэх гvйлт ч мєн адил. Нуухыг нь авах гээд нvдийг сохолдгийн vлгэр шиг болохгvйн тулд эдгээр дvрэм, анхааруулгыг сайтар уншиж мєрдвєл тус болно.


Хувцаслалт

Юуны ємнє тухайн улирал, гvйх газартаа тохируулан хувцаслах хэрэгтэй. Сэрvvний улиралд хувцас тань хєдєлгєєн барихааргvй, хэт хvнд биш, хамгийн гол нь дааруулахааргvй байх ёстой. Зориулалтын пvvз, ємд, цамц ємсвєл мэдээж биенд амар ч гэлээ хvсвэл жирийн хувцастайгаа гvйхэд буруудах зvйлгvй. Жишээлэхэд, домогт боксчин Моххамед Али єглєє гvйлтэндээ гарахдаа жирийн ботинктой гvйдэг байсан байх юм. Жин ихтэй хvмvvс гутландаа онцгой анхаарал тавихаас єєр аргагvй. Хvнд жинтэй хvн гvйнэ гэдэг жирийн хvн гуалин vvрээд гvйхтэй адил зvйл болохоор хєлєнд ирэх ачаалал эрс нэмэгддэг. Иймд зузаан ултай, ирж байгаа ачааллыг намалзан хєдлєх маягаар гаргаж, суллаж байдаг пvvз ємсєх нь хамгийн зєв.

АюулгVй байдал

Манай улсад гарч байгаа гэмт хэргийн тоо мэдэгдэхvйц цєєрєхгvй байгаа нь харамсалтай. Гэвч гэмт хэргийн тєвшин буурсан цагт чийрэгжvvлэх гvйлтээр хичээллэнэ гээд хvлээгээд байвал нэг зvйлийг унахыг нь хvлээсээр байгаад турж vхдэг vнэгтэй адил болох биз. Иймд чийрэгжvvлэх гvйлтээр хичээллэж эхлэхийн ємнє дараахь зvйлсийг анхааралтай уншаад, єєрт хэрэгтэй зvйлсийг нэмээд цаашид ягштал баримтлаж байх нь болон таны ойр дотны чинь хvмvvсийн эрvvл мэнд, хэтэвчийн зузаанд сайнаар нєлєєлєх нь гарцаагvй. Ялангуяа хvvхэд багачууд гvйлтээр хичээллэх гэж байгаа бол доорхи анхааруулгыг мєрдєєрэй.
Гvйхдээ алт, мєнгє, сувд, цагаан алтан ээмэг, бєгж, зvvлт, бугуйвч гэх мэтийн vнэт эдлэл зvvх хэрэггvй.
Гар утсаа чихэвчиндээ холбож, гар утасгvй бол шаардлагатай vед хамгийн ойрын ТVЦ, дэлгvvрт ороод утсаар ярихад хvрэлцэх 200-500 тєгрєг байнга авч явж байх хэрэгтэй.
Ганцаар гvйх нь илvv зохистой гэж мэргэжилтнvvд vздэг ч одоо цагт ялангуяа орой, vдэш гvйдэг бол хоёул, гурвуул гvйж байх нь илvv тохиромжтой.
Ганцаар гvйхээр болбол утсаар ярьж, эсвэл зурвас бичиж vлдээн гэрийнхэндээ мэдэгдэж байх шаардлагатай. Мєн єєрийн гvйдэг зам, маршрутаа гэрийнхэндээ зааж, гэртээ ирэх ойролцоо хугацааг тэмдэглэж єгєх хэрэгтэй.
Таньж мэддэг дvvрэг, хорооны газраар л гvйж бай.
Хvн ам цєєтэй газар, зэлvvд гэрэлгvй гудамж, мод бут битvv ургасан замаар гvйхээс зайлсхий. Ялангуяа оройн цагаар гvйдэг бол гэрэлтvvлэггvй газраар гvйхгvй байсан нь дээр. Зогсоол дээрх машинаас холуур гvйхийг хичээ.
Хоёр чихэндээ хоёуланд нь чихэвч зvvх хэрэггvй, ялангуяа оройн цагаар гvйдэг бол. Сонсголоо ашиглан орчин тойрноо хянаж байх хэрэгтэй.
Гvйх зуур танихгvй хvмvvс vгээр хатгаж єдєхийг тоохгvй бай. Мєн танихгvй хvмvvс ойртож ирэх vед онцгой болгоомжтой байх ёстой. Бусдыг тайван харж, хэт ойртож, эсвэл хэт холдолгvйгээр зай барих хэрэгтэй.
Ойртож байгаа машинуудыг харж байхын тулд замын хєдєлгєєний эсрэг чигт гvй.
Єглєє эрт, эсвэл орой гvйдэг бол гэрэл ойлгодог хувцас ємсвєл илvv тохиромжтой.
Шvгэл гэх мэтийн дуу чимээ гаргадаг зvйл биедээ авч явахад буруудахгvй.

Биеийн байдал

Дараахь тохиолдлуудад эмчийн хяналт, зєвшєєрєл, зєвлєгєєгvйгээр гvйхийг хориглодог. Vvнд:
Зvрхний тєрєлхийн гажиг, зvрхний тосгуур ховдлын нvх нарийсах эмгэг.
Тархинд цус харвасан, эсвэл зvрхний шигдээсийн дараа.
Зvрхний хэм алдагдлын хурц илрэлvvд.
Цусны эргэлтийн дутмагшил, бvх тєрлийн уушигны дутмагшил.
Эмийн vйлчиллээр арилдаггvй єндєр даралт. /180/110 ба тvvнээс дээш/
Бєєрний архаг євчин, бамбай булчирхайн дааврын хэт ялгаралтаас vvдэлтэй хордлого буюу тиреотоксикоз, инсулинаар хянах боломжгvй чихрийн шижин,
Нvдний даралт, хурдацтай нэмэгдэж байгаа ойрын харалган,
Бvх тєрлийн хурц євчин, тэдгээрийн дотор хурц ханиад, хатгаа. Архаг євчин сэдрэх.
Гvйх vед хоёр хєл хоёул газраас тасардаг нисэлтийн хэсэг гэж байдаг бєгєєд нэг хєл нь газар хvрэх vед тvvн дээр биеийн жингээс тав дахин илvv ачаалал ирдэг. Улмаар гvйх vед хvний vе мєч, нуруунд маш их ачаалал ирж, доргидог. Иймд євдєг, эсвэл ууцаар євддєг бол эмчид vзvvлж, зєвлєгєє зєвшєєрєл авалгvйгээр гvйлтээр хичээллэх хэрэггvй.
Эцэст нь нохойгоо дагуулж гvйх дуртай хvмvvст анхааруулахад юуны ємнє нохой чинь замд таарсан гvйлтээр хичээллэж байгаа бусад хvмvvс рvv дайрдаггvй, таны тушаалыг ягштал биелvvлдэг байх хэрэгтэй. Цаашилбал, нохой нь хєлсний булчирхайгvй тул дулааны улиралд дагуулж гvйхдээ ус асгаж сэрvvцvvлэх гэх мэт арга хэмжээ авч хэт халахаас нь хамгаалж байх хэрэгтэй.

No comments:

Post a Comment