Wednesday, December 9, 2009

Хамгийн vнэтэй машин Бугатти “Royale”

Дэлхийн хамгийн vнэтэй машиныг хєлєглєхийг хvсч байна уу. Тэгвэл 17 сая ам.доллар тєлєх хэрэгтэй болох нь. Мэдээж, бидэн шиг эгэл жирийн хvмvvст тархин дундуур татсан єндєр vнэ байгаа биз.

Гэхдээ энэ бол дэлхийн баячууд авч уная гээд ч олддоггvй ховор машин. Ердєє зургаахан ширхэг vйлдвэрлэсэн энэ тємєр хvлэг анхнаасаа Улаан номд орохоор “ховор амьтан” учир vнэтэй байхаас аргагvй.

“Bugatti Type 41” буюу “Royale” /ихэс язгууртан/ нэрээр алдаршсан энэ машиныг 1927-1933 оны vед зургааг vйлдвэрлэжээ. Нэрнээс нь харахад андашгvй энэ машиныг олон нийтэд бус эзэн хаан, ихэс дээдэст зориулж дээд зэрэглэлийн тансаг хvлэг болгон бvтээжээ. 6.4 метр урт, 3175 килограмм жинтэй. Дугуй нь 610 мм диаметр. Хєдєлгvvр нь бусад машинтай харьцуулбал хамгийн том буюу 1.4 метр урт, 1.1 метр єндєртэй 205-223 кв гаргах хvчин чадалтай. Анх энэ загварыг бvтээхдээ зохион бvтээгчид нь Францын цэргийн нисэх онгоцны 16 цилиндртэй хєдєлгvvрийг ашиглахаар тохироод байсан ч бvтэлгvйтжээ. Гэсэн ч “Бугатти” шинэ загвараа хамгийн дээд зэрэглэлийн машин болгохын тулд найман цилиндр суулгаж єгчээ. V-8 хєдєлгvvрийг vvнээс дєчин жилийн дараа л Детройтед vйлдвэрлэж эхэлсэн юм. Техник, технологи єндєр хєгжсєєр байгаа хэдий ч хєдєлгvvрийн багтаамжаараа “Royale” єнєєг хvртэл толгой цохьдог.
“Rоyale”-ыг vйлдвэрлэж байх vед АНУ-ын эдийн засаг гvн хямралд орж эхэлснээс цєєхєн хувь бvтээж, гурвыг нь худалдаанд гаргажээ. Дэлхийн хамгийн vнэтэй машины хамгийн анхны загварын эзэн бол Францын нэгэн хувцасны vйлдвэрийн эзэн Арманд Эсдерс гэгч байв. Тэрээр хожим нь машинаа Нью-Йоркт авчран “Женерал Моторс” компанид худалдсан байна. Харин тус компани энэ ховор машиныг “Форд” музейд хадгалуулахаар єгч, єнєє хvртэл тэнд олны нvд хужирладаг гэнэ. Харин “Rоyale”-ын хоёр дахь хувийг Германы бизнесмэн vнэ цохин авчээ. Тvvний машиныг “Royale”-ийн хамгийн тансаг загвар байсан гэлцдэг. “Bugatti Type 41” ерєнхийдєє нэг хэлбэр хийцтэй боловч загварын хувьд єєр хоорондоо євєрмєц ялгаатай, цор ганц хувилбараар хийдэг байжээ. Худалдаанд гарсан хамгийн сvvлчийн “Royale”-ийг Английн нэг эр авсан гэдэг. Харин vлдсэн гурав нь vйлдвэртээ vлдсэн бєгєєд нэгийг нь Бугаттигийн эзэн Этторе Бугатти хувьдаа эзэмшдэг байжээ. Тvvний машин одоо Автомашины vндэсний музейд хадгалагдан vлджээ.

No comments:

Post a Comment