Wednesday, December 9, 2009

Долоон настай хүүг Ерөнхийлөгч “Шударга журам”-аар шагнаж, үзгээ дурсгав




Гал түймэр гарсан хүнд нөхцөлд эр зориг, авхаалж самбаа гаргаж хүний амь аварсан онцгой баатарлаг гавьяаг нь үнэлж долоон настай Амарсайханы Сайнханбилэг хүүг Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн зарли­гаар
“Шударга журам” медалиар шагнав.

Өнгөрөгч сарын 30-ны шөнө Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвс­гэрт гал түймэр гарч, А.Сайханбилэг шатаж буй гэрээс гурван настай дүү А.Заяагийнхаа амийг аварсан юм. Дүрэлзсэн гал дунд орж дүүгийнхээ амийг аварсан А.Сайханбилэгийн энэ баатарлаг үйлс нь үеийнхэндээ төдийгүй хүн бүрт үлгэр дууриал үзүүлсэн бахархам үйлс хэмээн Төрийн тэргүүн онцлоод, “Энэ медаль бол хамгийн эр зоригтой, хүний төлөө сэтгэлтэй, баа­тар­лаг үйл хэрэг бүтээсэн хүмүүст олгодог шагнал юм. Баа­тарлаг үйл явдлыг балчир хүүхэд ч бүтээж болдгийг бид хар­лаа.

Анхны “Шударга журам” медалийг 1959 онд 12 настай Д.Чулуун­хүү охин гурван хүүхдийн амь насыг галын аюулаас аварс­наар хүртэж байсан бол, 50 жилийн дараа долоон настай А.Сайханбилэг хүү гурван настай дүүгийнхээ алтан амийг галын аюулаас аварсныхаа төлөө хүртлээ” гээд А.Сайханбилэг хүүгийн “Шударга журам” медаль олгох зарлигт гарын үсэг зурсан өөрийн үзгээ дурсгав гэж Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

No comments:

Post a Comment