Sunday, December 6, 2009

Хоолны жор: Алимны зутан шөл-4




томруулах
Орц:
Алим 300г
Элсэн чихэр 120г
Төмсний гурил 40г
Нимбэгний хүчил 1г
Ус 1080г
Хийх арга:

Алимаа угаж цэвэрлээд, зүрхэвчийг авч жижиглэн хэрчинэ. Дараа нь 30 минут зөөлөн галаар буцалгаад үрж няцална. Буцалгаж байх үедээ элсэн чихэр, нимбэгний хүчил хийж амтална. Төмсний гурилыг хүйтэн ханданд (100г төмсний гурилыг 500г ханданд) хийж уусгаад шүүж тунгаан бэлтгэнэ. Бэлэн болсон зутанг жимсний буюу шилэн аяганд 150-200г-аар хийж олгоно.

No comments:

Post a Comment