Wednesday, December 9, 2009

Сармагчингуудад зориулсан хүлээн авалт болдог

Урт сүүлт макака сармагчин Тайландын Лопбури хот руу жуулчдыг татдаг гол үзмэрийн нэг юм. Хагас бурхан-сармагчин Хануман энэ хотыг үүсгэн байгуулсан хэмээн домогт өгүүлдэг аж. Тийм ч учраас хотын нэгэн зочид буудлын эзэн 1988 оноос хойш жил бүр сармагчингуудад зориулсан тансаг хүлээн авалт зохион байгуулдаг болжээ. Хүлээн авалтын өдөр гадил, хүнсний ногоо, жимсний салат, будаа, бялуу зэрэг амттан дүүрэн өрсөн 12 метр урт ширээнд 600 гаруй макака хүрэлцэн ирдэг гэнэ. Урд өдөр нь сармагчингуудад тусгайлан хэвлэсэн урилга хүртэл илгээдэг аж. Зочид хүрэлцэн ирж ширээн дээр үсрэн гарч, ёстой л тансаглах шиг болно. Хэсэг хугацааны дараа цадсан сармагчингууд ойролцоох модон дээр авиран гарч зугаацаж эхэлнэ. Тэд хоолны үлдэгдэл, ундааны лаазаа сонирхохоор ирсэн жуулчид руу шидэж зүггүйтдэг ажээ.

No comments:

Post a Comment