Sunday, December 6, 2009

Хоолны жорЗефир-3

АМТЛАГ ХООЛ: Зефир


томруулах
Орц:
Өндөгний цагаан уураг 144г
Джем эсвэл повидло буюу жимсний чанамал 400г
Элсэн чихэр 150г
Царцмаг (желатин) 10г
Ус 25г
Гарц: 720г


Хийх арга:
Царцмаг (желатин)-ийг 25г усанд хийж халааж хутгаад уусгана. Өндөгний цагааныг өтгөн сэвсгэр болтол нь хутгана. Джем эсвэл повидло буюу жимсний чанамалын аль нэгийг бага зэрэг халааж элсэн чихэр нэмээд 5-10 минут чанана. үүний дээр усанд уусгасан царцмаг (желатин)-ийг хийгээд түүнийгээ өндөгний цагаан уурганд бага багаар гоожуулан хийж сайтар хутган бэлэн болгоно. Дараа нь төрөл бүрийн амтлагч нэмж хутгаад амт оруулна. Ийм кремийг шууд халуунаар нь хэрэглэнэ.

No comments:

Post a Comment