Sunday, December 6, 2009

PhotoShop Tools буюу Багажууд-2






Идэвхжvvлэх багажууд

Rectangular Marquee - Дөрвөн өнцөгт хvрээ Дөрвөн өнцөгтэйгөөр идэвхжvvлдэг багаж.


Elliptical Marquee - Тойрог хvрээ. Тойргоор хvрээлж идэвхжvvлдэг багаж

Single-Row Marquee - Хөндлөнгөөр 1 пиксэлийн өргөнтэй идэвхжvvлдэг багаж

Single-Column Marquee - Босоогоор 1 пиксэлийн өргөнтэй идэвхжvvлдэг багаж

Lasso - Бугуйл. Ямар ч хэлбэрээр зурж идэвхжvvлнэ.

Polygonal Lasso - Олон өнцөгт Бугуйл. Шулуун шугамаар нарийвчлалтай зурж идэвхжvvлнэ.

Magnetic Lasso - Соронзот бугуйл. Өнгөний дагуу наалдаж идэвхжvvлнэ.

Magic Wand - Ид шидийн саваа. Өнгөний ялгаагаар шууд идэвхжvvлдэг багаж.

Зөөх багаж

Move - Зөөх. Идэвжvvлсэн давхаргийг зөөх буюу хөдөлгөнө.

Таслах багаж

Crop - Тайрах. Тэгш өнцөгтөөр идэвхжvvлж, идэвхжсэнээс гаднах хэсгийг тасалж хаяна.

Зургийн багажууд

Paint brush - Зургийн бийр. Бийрээр зурж байгаа мэт зурна, өнгөний хvрээ нь ууссан мэт харагдана.

Pencil - Харандаа. Зурж буй өнгөний хvрээ нь уусаагуй тод байна.

History Brush - Тvvхийн бийр. Зургийн өмнөх vйлдлээс нь салган авна.

Art History Brush - Тvvхт урлах бийр. Энэ нь History Palette дээрх хийсэн vйлдлvvдээс сонгон дахин янз бvр болгон зурах боломжийг олгоно.

Gradient - Градиeнт. Нэг өнгөөс нөгөө өнгөрvv ууссан будаг асгахад зориулсан багаж.

Paint Bucket Tool - Будаг асгагч. Энэ нь нэг төрлийн өнгийг уусгахгуйгээр асгаж буддаг багаж.

Eraser - Баллуур. Зургийн хэсгийг баллуурдах ба давхрага дээр байгаа vед зөвхөн дээрх зургаас арилганa, давхрагагvй vед арийн фонийг гартал арилгана.

Background Eraser - Фон баллуур. Зургийн давхрагийн арийн фон хэсгийг арилгахад хэрэглэгдэнэ.

Magic Eraser - Шидэт Баллуур. Шидэт саваатай төстэй хэрэглэгдэх ба зургийн vхсэн пиксел, өнгийг арилгана.

Stamp - Тамга. Хэсэг сонгосон зургийг өөр газар хуулж зурaхад хэрэглэгдэнэ.

Pattern Stamp - Хээн тамга. Байгаа хээнvvдйиг ашиглан тамгалах ба мөн өөрөө хээгээ зохион зурж болно.

Засварлах багажууд

Blur - Бvрэлзvvлэгч. Бийртэй төстэй хэрэглэгдэх ба зургийн өнгө, пикселvvдйиг хооронд нь уусгаж сарниулна.

Sharpen Blur - Тодруулагч. Зургийн өнгө пикселийг улам ялгаж, тод нарийн пикселтэй болгоно.

Smudge Blur - Толботуулагч. Багажаар дарсан газрийн өнгө солигдож толботох ба чирэх vед тухайн чиглэлд нялагдана.

Dodge - Цайруулагч. Зурах vед сонгосон хэсгийг гэрэлтvvлж, цайруулна.

Burn - Харлуулагч. Чирэх vед зургийг хар, бараан, харанхуй болгоно.

Sponge - Порлон. Зургийн өнгөний нягтрал, хvчийг ихэсгэх юмуу багасгадаг багаж.

Healing brush - Эмчлэх бийр буюу шархний лент. Энэ нь зурагт буй жижиг толбо зэргийг орчинтой нь уусгаж засдаг.

Patch - Нөхөөс. Энэ нь зургийн хэсгийг бугуйл багажтай адил сонгож идэвхжvvлэх ба идэвхжсэн хэсэг нь өөрөө засагдана.

Вектop буюу Дvрс зурдаг багажууд

Path Selection - Зургийн хvрээ сонгох багаж. Энvvгээр зурж буй вектoр дvрсийн хаа нэгтээ дархад ерөнхийд нь идэвхжvvлнэ, зөөнө.

Direct Selection - Зурж буй вектoрийг хэсэг хэсгээр нь идэвхжvvлж, хөдөлгөж, дvрсийг байгуулахад хэрэглэнэ.

Pen - Yзэг. Вектoрийг зурж байгуулахад хэрэглэнэ.

Freeform Pen - Чөлөөт дvрсний vзэг. Yvгээр та вектөр байгуулахдаа хvссэнээр зурах, өнцөг vvсгэх боломжтой.

Rectangle - Дөрвөн өнцөгт. Дөрвөн өнцөгт дvрс зурна.

Rounded Rectangle - Мохоо дөрвөн өнцөгт. Мохоо дөрвөн өнцөгт зурах ба өнцөгний радиусийг тохируулж болно.

Ellipse - Эллипс буюу зуйван бөөрөнхий. Зуйван бөөрнхий дvрс зурна.

Polygon - Олон өнцөгт. Олон өнцөгт зурна, өнцөгний тоог зааж өгч болно.

Line - Нарийн шугам. Нарийн шугам буюу зураас зурхад хэрэглэнэ.

Custom Shape - Бэлэн дvрс. Бэлэн дvрсний загваруудаас сонгож дvрс байгуулна.

No comments:

Post a Comment